БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧДИЙН ХОЛБООНЫ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Дэлгэцний гэрэл тохируулах:
Дэлгэцний чиглэл тохируулах:
Дэлгэцний өнгө тохируулах:
reset:
Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбооны Бүх гишүүдийн хурал 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 2 үе шаттай зохион байгуулагдлаа.
I хэсэг. Тус холбооны дүрмийн өөрчлөлт, 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, Хяналтын зөвлөлийн тайлан илтгэлийг тус тус хэлэлцүүлж баталлаа.
II хэсэг. Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, УЗ-ийн ротацийн сонгуулийг тус тус зохион байгуулав. Хуралд оролцсон саналын эрх бүхий гишүүн байгууллагуудаас нууцаар санал хураан МБЗТЗХ-ны Ерөнхийлөгчөөр “Сонголт дизайн” ХХК-ийн захирал Я.Сумхүүг сонгож батлав.
Бодлого төлөвлөлт хариуцсан Дэд ерөнхийлөгчид-“Тоонот констракшн” ХХК-ийн захирал А.Батцэнгэл, Дотоод үйл ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр “Хатанбаатар” ХХК-ийн захирал М.Батбаяр нар тус тус сонгогдлоо.
УЗ-ийн ротацийн сонгуульд холбооны дэргэдэх залуучуудын BID клубын тэргүүн “Хээрнүүд” ХХК-ийн захирал Ц.Мөнхбаяр/2023 онд тус клубын тэргүүнээр сонгогдсон/, “Эл Энд Эйч” ХХК-ийн архитектор-Ч.Баярсайхан, хурлын заалнаас “Мөнх инж констракшн” ХХК-ийн захирал-Л.Мөнхсайханыг нэр дэвшүүлэн хэлэлцэж баталлаа. Хуралд идэвхтэй оролцсон Гишүүн байгууллагууддаа БАЯРЛАЛАА.
2024-05-13
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
Сэтгэгдэл: