БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧДИЙН ХОЛБООНЫ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Дэлгэцний гэрэл тохируулах:
Дэлгэцний чиглэл тохируулах:
Дэлгэцний өнгө тохируулах:
reset:
2022 оны ... дугаар сарын ...-ний өдрийн
.... дугаар тогтоолын ... хавсралт
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 Энэхүү журмын зорилго нь МБЗТЗХ-ны Гүйцэтгэх албаны үйл ажиллагаандаа ашиглаж байгаа тамга, тэмдгийн хэрэглээ, хадгалалт, хамгаалалтыг зохицуулахад оршино.
1.2 Энэхүү журмыг байгууллагын нийт ажилтнууд уншиж танилцана. Журмын хэрэгжилтэд Гүйцэтгэх захирал хяналт тавьж ажиллана.
1.3 Энэхүү журам нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, байгууллагад хэрэгжиж буй бусад дүрэм журамтай нийцсэн байна.
ХОЁР. ТАМГА, ТЭМДЭГ АШИГЛАХАД БАРИМТЛАХ ДЭГ
2.1 Байгууллагын удирдах албан тушаалтны гарын үсэгтэй баримт бичгийг хуулийн хүрээнд хүчинтэй эх болохыг баталгаажуулж тамга, тэмдэг дарна.
2.2 Тамга, тэмдгийг албан тушаалын, нэрийн эхний үсгүүдийг оруулан, бүтэн, тод, тэгш дарна.
2.3 Санхүүгийн болон банкны баримт бичгийн тусгайлан заасан хэсэгт тамга, тэмдэг дарна.
2.4 Тусгайлан заагаагүй бол албан бичгийн гадаадад явуулах хувь дээр тамга, тэмдэг дарахгүй.
ГУРАВ. ТАМГА, ТЭМДГИЙН ХЭРЭГЛЭЭ
3.1 Байгууллагын тамгыг доорх баримт бичиг дээр дарна. Үүнд:
- Гүйцэтгэх захирлын баталсан тушаал;
- Гүйцэтгэх захирал, Удирдах Зөвлөлийн хурлаар баталсан дүрэм, журам,
гэрээ, шийдвэрийн эхний хуудас;
- Удирдах зөвлөлийн хурлын тогтоол;
- Ерөнхийлөгчийн тушаал;
- Санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой байгууллагын нэг, хоёрдугаар гарын үсэг зурсан баримт;
- Албан бичиг;
- Ажил гүйцэтгэсэн акт;
- Гэрээ дүгнэсэн акт;
- Тендерийн материал;
- Бусад шаардлагатай тохиолдлуудад.
3.2 Санхүүгийн тамгыг доорх баримт бичиг дээр дарна. Үүнд:
- Бусад журмын дагуу холбогдох эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурсан баримт бичиг;
- Нэхэмжлэх;
- Үнийн санал;
- НӨАТ
- Падаан
- Тооцоо нийлсэн акт;
- Урамшууллын эрхийн бичиг,
- Зөвшөөрлийн хуудас;
- Бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт;
- Бусад шаардлагатай тохиолдлуудад.
ДӨРӨВ. ТАМГА, ТЭМДГИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ
4.1 Тамга, тэмдгийг ажлын байранд бат бөх, цоожгой саванд хадгална.Тамга, тэмдгийг хариуцах хунийг байгууллагын удирдлага томилно.
4.2 Тамга, тэмдгийг орлон ажиллах тушаалын дагуу шилжүүлнэ.
4.3 Гэмтэлтэй буюу анхны загвараас дардас нь зөрүүтэй тамга, тэмдэг ашиглахыг хориглох бөгөөд ийм тамга, тэмдгийг цагдаагийн байгууллагад хураалгаж шинээр хийлгэнэ,
4.4 Тамга, тэмдэг алдагдвал цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
4.5 Алдагдсан тамга, тэмдэг олдвол түүнийг дахин хэрэглэхгүй.
4.6 Тамга, тэмдгийг бусдад шилжүүлэх, ажлын байрнаас гадагш авч гарахыг хориглоно.
ТАВ. ХОРИГЛОХ ЗҮЙЛС
5.1 Тамга, тэмдгийг дуурайлган хийж хэрэглэх;
5.2 Орлон ажиллах тушаалд ороогүй хүмүүст тамга, тэмдгийг дамжуулах, хэрэглэх;
5.3 Гарын үсэг зураагүй байхад тамга, тэмдэг дарах;
5.4 Энэхүү журмын 4.1 -д зааснаас бусад шаардлага хангаагүй газар хадгалах;
5.5 Хүчин төгөлдөр бус, гараар үйлдсэн бичиг баримт дээр тамга, тэмдэг дарах;
ЗУРГАА. ХАРИУЦЛАГА
6.1 Энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоогүйгээс байгууллагад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй бөгөөд ажлын хариуцлага алдсан тохиолдолд байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, Гүйцэтгэлийн үнэлгээ болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.
Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо
Хавсралт 1: татах
2024-04-17
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
Сэтгэгдэл: